Англи хэлний нийгэм улс төрийн орчуулга II

ETRA215 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнууд нийгэм, улс төрийн орчуулгын онцлогыг тодорхойлох, эл сэдвээр англи хэлнээс монгол хэл, монгол хэлнээс англи хэлрүү орчуулга хийх арга барилыг ялган таньж, орчуулгын оновчтой хувилбарыг тооцоолж боловсруулах, мөн тухайн сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг таних, орчуулгын арга техникийг турших, орчуулгын оновчтой хувилбарыг шийдвэрлэж сурна.

Товч агуулга

Энэ хичээлээр мэндчилгээ, илгээлт, төрийн айлчлалттай холбоотой материал, төр засгийн тэргүүн нарын уулзалт, яриа, солилцсон захиа, цахилгаан, албан бичиг, олон улсын байдал, улс төрийн байгууллагуудын нэр, гэрээ хэлэлцээр, олон улсад болон дотоодод болж буй гол үйл явдал, томоохон асуудал, боловсрол, соёл урлаг, зан заншил, долоо хоногийн тойм мэдээ, байгаль орчин, тугамдаж буй асуудал, түүхэн дурсгалт газар, монгол орны гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр орчуулга хийнэ.