Макро эдийн засгийн статистик- Үндэсний тооцооны систем

STAT306 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн гол зорилго нь суралцагчдад макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн уялдаа холбоог таниулан ойлгуулж, тэдгээр үзүүлэлтийг тооцох арга зүй, зарчмуудыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хичээлийн эхний хэсгээр суралцагчдад Үндэсний тооцооны системийн хөгжлийн түүх, үндсэн бүрдэл хэсгүүд, нийтлэг хэрэглэгддэг ангиллууд, үнэлгээний төрлүүдийн талаар танилцуулна. Улмаар, ДНБ-ийг тооцох аргууд, зэрэгцүүлэх үнийн тооцоо, макро эдийн засгийн үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, үндэсний тооцооны дансуудыг байгуулах аргуудыг танилцуулж, тэдгээрийн тооцоолол, статистик дүн шинжилгээнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн, үндэсний баялаг, түүний ангилал, үндсэн болон эргэлтийн капиталын тооцоолол, нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, төлбөрийн тэнцэл байгуулах арга зүйн үндэс, хөдөлмөрийн нөөц, үнэ, улсын төсөв, ханш, амьжиргааны түвшний статистик тооцооллын асуудлуудыг энэ хичээлээр хамруулан авч үзнэ.