Монголын дундад зууны археологи (ахисан түвшин)

ARCH802 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголын дундад зууны археологийн дурсгалууд, хот суурин, булш оршуулга, эдийн соёлын судалгаа, он цагийн асуудлын тухай суралцагсдад системтэй мэдлэг олгож, дундад зууны археологийн судалгаагаар мэргэшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Тус хичээлээр Дундад зууны үе хэмээх ойлголт, Монголын археологийн соёл, Өвөг Монголын үе, Сонгодог үе, Хожуу үе, Хот суурин: Монголын эртний нийслэл Хархорум, Юань улсын дээд нийслэл Шанду, Аваргын балгас, Монголын их хаадын орд харш, Булш оршуулга: Монгол угсаатны оршуулгын зан үйл. Чулуун болон шороон дарааст булш, Хадны ба агуйн оршуулга, Бунхант булш, Тахилын онгон: Онгоны байгууламж, хүн чулуу, Даршны олдворууд, Монголын үеийн соёл, Бичиг үсгийн дурсгал, Хилийн чинад дахь Монголын археологийн дурсгалын судалгаа талаар үзнэ.