Байгалийн нөөц баялаг ба менежмент

NARM601 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгалийн нөөц баялаг, түүний ангилал, байгалийн нөөцийн судалгааны арга зүй, байгалийн нөөц баялагт нөлөөлж буй сөрөг нөлөө. Агнуурын амьтны нөөцийг тогтоох, зохистой ашиглах ба хамгаалал. Усны нөөц баялаг, түүний ангилал ба хамгаалах асуудал. Хуурай газрын нөөц баялаг, бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал. Монгол орны эрчим хүчний нөөц баялаг, тэдгээрийн ангилал. Нар, салхи, ус, биомасс, геотермийн энерги болон далайн таталт түлхэлтийн хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт ашиглах боломж. Эрдэс бодис ба ашигт малтмалын зохистой ашиглалт ба хамгаалалт. Байгалийн нөөц баялагтай холбоотой олон улсын гэрээ, бодлого, зорицуулалт Мөн байгалийн нөөцийн судалгаа, ашиглалт, хамгаалалтын асуудалд оролцолцогч талуудын хамтын ажиллагааны тогтолцоог хангахад чухалаар нөлөөлөгч менежментийн шинжлэх ухааны үндэсэн асуудлуудыг судалж мэдсэн байна.

Товч агуулга

Байгалийн нөөц баялаг, түүний ангилал, байгалийн нөөцийн судалгааны арга зүй, байгалийн нөөц баялагт нөлөөлж буй сөрөг нөлөө. Агнуурын амьтны нөөцийг тогтоох, зохистой ашиглах ба хамгаалал. Усны нөөц баялаг, түүний ангилал ба хамгаалах асуудал. Хуурай газрын нөөц баялаг, бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал. Монгол орны эрчим хүчний нөөц баялаг, тэдгээрийн ангилал. Нар, салхи, ус, биомасс, геотермийн энерги болон далайн таталт түлхэлтийн хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт ашиглах боломж. Эрдэс бодис ба ашигт малтмалын зохистой ашиглалт ба хамгаалалт. Байгалийн нөөц баялагтай холбоотой олон улсын гэрээ, бодлого, зорицуулалтын талаар товч тойм. Мөн менежментийн үндсэн чиг үүргүүд; орчны шинжилгээ хийх арга зүй; төлөвлөлт, шийдвэр гаргалтын үйл явц, арга техникүүд; оролцогч талуудын үнэлгээ; харилцаа; хэрэгжүүлэлтийн үндсэн механизмууд, тэдгээрийг оновчтой зохиомжлох арга зүй; манлайлалын хэлбэр, үүрэг; оновчлол, симуляцын аргын байгалийн нөөцийн судалгаан дахь ашиглалт, бизнесийн санаа олох, хөгжүүлэх талаар онолын мэдлэг, үр чадвар олгоно