Академик англи хэл-2 /Дунд-унших/

AENG129 / Бакалавр

Багц цаг: 1

Хүмүүнлэгийн ухааны салбар

Улирал харгалзахгүй

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад Суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгааны бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи үг хэллэгийг эзэмшүүлэх, уншиж ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадварыг хөгжүүлж мэргэжлийн ном, сэтгүүл, интернетийн мэдээллийг англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурах дадал олгоход уг хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Социологи ба Олон Улс Судлал, Генетик ба Сэтгэл Судлал, Физиологи ба Сэтгэл Судлал, Эртний Түүх, Геологи ба Археологийн шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн бичвэрээс тодорхой мэдээлэл хайж унших, ерөнхий агуулга, гол санааг тодорхойлох, чухал санааг тэмдэглэх, онолын тодорхойлолт, түүнийг баталж байгаа өгүүлбэрийг ялгаж таних, шинжлэх ухааны судалгааны ерөнхий аргачлалтай танилцах, мэргэжлийн үг хэллэгийн утга тайлбарлаж, шалтгаан үр дагавар илэрхийлсэн, тодорхой үе шаттай явагддаг үйл явцыг дүрсэлсэн өгүүлбэрийн бүтэцтэй танилцах, бичвэрийн гол санааг хүснэгт, диаграм ашиглан илэрхийлэх, сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг шинэ үгээр үгсийн сангаа баяжуулах дасгал хийж гүйцэтгэнэ.