Аж үйлдвэрийн эдийн засаг

ECON711 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Магистрант, докторантууд аж үйлдвэрийн эдийн засаг, бүтцийн (industrial organization) онолын гол концепци, ойлголтуудыг танилцуулахын зэрэгцээ ахисан түвшний микро эдийн засгийн загварчлал, тоглоомын онолыг ашиглан төгс бус өрсөлдөөний анализ, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино. Тус хичээлийн хүрээнд компаний зохион байгуулалт, төгс бус өрсөлдөөн, түүний хэлбэрүүд, хэмжүүр, зохицуулах бодлогыг ахисан түвшний сурах бичиг, өгүүлэл, бодит эдийн засгийн кейс зэргийг ашиглан судлах болно.

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд эхний ээлжинд тоглоомын онолын үндсэн ойлголт, онолуудыг судлаж, Нэш, Курно, Бертран болон Стакелбергийн өрсөлдөөн, тэнцвэрийг тоглоомын онолын үүднээс судлаж, Нэш-Курно, Нэш-Бертран, Нэш-Стакелбергийн тэнцвэрийн тухай судлана. Төгс бус өрсөлдөөнийг тоглоомын онолын зүгээс судлахдаа • төгс мэдээлэлтэй, тоотой давтагдах тоглоом (зах зээлийн өрсөлдөөн), • төгсгөлгүй давтагдах тоглоом (зах зээлийн өрсөлдөөн), • төгс болон төгс бус мэдээлэл бүхий тоглоом дах өрсөлдөөнт тэнцвэрийн ялгааг харьцуулан судлана. • Төгс бус өрсөлдөөнийг авч үзэхдээ зах зээл дэх компаний эзлэх хувь болон зах зээлийн төвлөрлийн хэмжээ, түүний хэмжүүр, үгсэн хуйвалдааны хэлбэрүүд, картелийн оршин тогтнох нөхцөл, төгс бус өрсөлдөөний бодит жишээ, кейс, түүний эсрэг бодлогыг удлаж, шударга бус өрсөлдөөн эдийн засаг, нийгэмд учруулж байгаа хохирлын тухай тодорхой мэдлэг ойлголттой болно.