Улс төрийн лидерийн имиж

POLI325 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад улс төрийн хошуучлал судлалын орчин үеийн чиг хандлагууд, улс төрийн лидерийн шалгуур, түүний улс төрийн имиж, түүний үүрэг роль, ач холбогдол, лидерт улс төрийн имиж бүрэлдэх зүй тогтол болон бүрдүүлэх арга технологи зэргийг ахисан төвшинд гүнзгийрүүлэн судалж, түүнийгээ практикт хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилго, ач холбогдолтой.

Товч агуулга

Бакалаврын төвшинд улс төрийн шинжлэх ухаан, түүний дотор улс төрийн хошуучлал судлалын орчин үеийн чиг хандлагуудтай танилцсан учир үүн дээр нь суурилан улс төрийн лидер гэж хэн бэ? түүний үүрэг роль, судалгааны өнөөгийн чиг хандлага, лидер, менежер хоёрын ялгаа, давхцал, лидерийн улс төрийн имиж гэж юу болох, имиж бүрэлдэх зүй тогтол, бүрдүүлэх арга технологи, монголын онцлог зэрэг онол, практикийн үндсэн асуудлуудыг нэн тэргүүнд авч үзэж улмаар лидерийн улс төрийн имиж бүрдүүлэх арга, аргачлал, технологи, түүнд гарч буй өөрчлөлтүүдийн талаар илүү гүнзгий, системтэй мэдлэгтэй болно. Хичээлийн агуулгын хүрээнд “лидерийн улстөрийн имиж судлал хийгээд PR-ын түүхэн тойм”, “улс төрийн маркетинг“, “улс төр билэг тэмдэг болох нь”, “имиж нийгэм–сэтгэл зүйн үзэгдэл болох нь”, “хэн. Хэрхэн имиж хийдэг вэ?”“улс төрийн намын имиж”, “улс төрийн лидерийн имиж”, “өрсөлдөгчийн имиж”, “имижийн хэв маяг,ангилал”, “имиж мейкер, түүний ажил үүрэг”, “спин доктор, түүний ажил үүрэг”, “PR –ын менежерийн ажил үүрэг”, “улс төрийн мифологи”, “улс төрийн коммуникаци”, “имиж сарних үзэгдэл”, “имиж бүрдүүлэх технологи”, “имиж зохицлын хууль”, “сонгуулийн кампани” зэрэг бие даасан бүлэг сэдвүүдийг үзэж судлана. Мөн семинар дадлагын хичээлээр түүхэн дэх Монголын улс төрийн лидерүүд, тэдний имиж бүрдэлт, өнөөгийн лидерүүдийн улс төрийн имиж бүрдэлтэнд харьцуулсан судалгаа хийх, практик дээр тулгамдаж буй асуудлуудаар мэтгэлцээн, семинар хэлэлцүүлэг явуулах бөгөөд оюутнуудад энэхүү шинжлэх ухааныг үр ашигтай хэрэглэж чаддаг төдийгүй улс төрийн лидерүүдэд зөвлөгөө өгөх, имижмейкерээр ажиллах мэдлэг, чадварэзэмшүүлнэ. Улс төрийн лидерийн имиж судлал”хичээлээр 32 цагийг танхимд лекцээр орох бол 64 цагийг багш ганцаарчилсан зөвлөгөөгөөр ажилладаг. Улс төрийн лидерийн имиж бүрдүүлэхэд зайлшгүй шаардагддаг, тодорхой стандартын дагуу мэдвэл зохих мэдлэг, эзэмшвэл зохих зарим чадвар дадлуудын үндсэн элементүүдийг дадлагын хэлбэрээр хичээл ордог. Тухайлбал: зөв хувцаслалт, зөв хооллолт, хэрэглээний соёл (нэрийн хуудас, гар утас, машин г.м), ярианы соёл, илтгэх урлаг, харилцааны соёл, ажил хэрэг төлөвлөлт, амжилтанд хүрэх алхмууд зэрэг олон сэдвүүдийг суралцагсдын хүсэлтээр сонгон ордог.