Дотоод Азийн шашин суртахуун болон зан үйл

ANTH602 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Энэ бол шашны антропологийн хичээлийг бүсчилсэн байдлаар магистрын түвшинд гүнзгийрүүлэн судлах хичээл юм. Монгол ба Дотоод Азийн судалгааны дотор хамгийн идэвхтэй, урт түүхтэй сэдэв бол шашин шүтлэг аргагүй мөн. Дотоод азийн түрэг монгол гаралтай олон угсаатнуудын бөө мөргөл, тэнгэр шүтлэг, буддын шашин, ардын шашин суртахуун олон оронд чамгүй судлагдсан байдгийг энэ хичээлээр танилцуулах юм.

Товч агуулга

Малиновски, Дюркхейм, Вебер нарын зэрэг өмнөх хүн судлаачид шашныг аливаа нийгэм болон соёлын бүрэлдэхүүн хэсэг болох талаас нь ойлгохыг оролдож байжээ. Бид энэ хичээлээр хүн судлалын ухааны шашин, зан үйлийн онолын үүднээс Дотоод Азийн шашин, зан үйлийг судалсан судалгаа, үзэл баримтлал, тэр нь орчин цагийн оюун санааны ертөнцөд ямар байр суурь эзэлж байгааг авч үзнэ. Үүнд зан үйлийн онолууд (К.Гирц, М.Блок, С. Ростас, В. Төрнер, Р. Раппопорт, К. Белл, зан үйл хийгээд орон зай цаг хугацаа, зан үйл илтгэвэр тоглолт (Ritual as Performance) болох тухай, зан үйл хийгээд хүчний асуудал, зан үйл дадгаалжих (Ritualization) асуудал, зан үйлийн аспектууд: цэвэр хийгээд бузар, хүчирхийлэл зэрэг, зан үйлийн хувирал өөрчлөлт, “давал давах ёс” (Rites of Passage), бөө мөргөлийн гол гол тайлга тахилга, зан үйл, бөөгийн онгодууд, Төвдийн эртний шүтлэг мөргөл, Бонбын шашин, Төвд, Монголын бурханы шашин, гол гол зан үйлүүд, бурханы шашин хийгээд орчин үе, Өвөр Азийн Лалын мөргөл болон уугал шашин мөргөлийн тухай зэрэг асуудлыг судална.