Тогтвортой хөгжил

ENVI502 / Магистр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн үндсэн зорилго олон улсын хэмжээнд тогтвортой хөгжлийг хангах бодлого, стратегийг хэрэгжүүлэх глобал хөгжлийн явцыг ажиглах, үнэлэлт дүгнэлт өгөх, байгаль орчны чиглэлээрх глобал олон талт хамтын ажиллагааны механизмыг МУ-ын ногоон хөгжлийн стратеги, тогтвортой хөгжлийг хангахад оновчтой ашиглах мэдлэг чадвар, харилцааны өндөр мэдрэмжтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Ингэхдээ тогтвортой хөгжлийг олон улсын харилцаа, улс хоорондын зөрчил тэмцлийн хүрээнд олон салбар дундын судалгааны арга барилтай танилцана.

Товч агуулга

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан дэлхий нийтийн хамтын ажиллагааны хөгжлийн түүхийг ХХ, ХХI зууны эхэн үеийн түүхэн үйл явдлуудтай холбон авч үзэхдээ салбар дундын судалгааны аргачлалд тулгуурлан авч үзнэ. Улс орны хөгжлийн стратегиуд өөр боловч нийтлэг зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хөгжлийн загварууд даяаршил, хамтын ажиллагааны нөлөөгөөр улам бүр ижилсэж байгааг уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, агаарын бохирдол, олон улсын далайн болон сансрын нөөцийг хүн төрөлхтний амьдрах орчин сайжруулах, байгаль орчны хамгаалах чиглэлд хамтарч ашиглах нийтлэг хүсэл эрмэлзэлтэй холбон авч үзнэ. Ингэхдээ Монгол улсын ХБО-ны асуудлыг тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар харьцуулан судална.