Плазмын судалгааны аргууд

PHYS732 / Доктор

Багц цаг: 2

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Плазмын судалгааны арга техникүүдтэй танилцана. Плазмд явагдах энгийн болон нийлмэл үзэгдлүүдийг судлах онолын болон практик мэдлэг, плазмыг гарган авах ба судлах аргуудыг практикт ашиглах чадвар олгохыг зорино. Цаашид плазмын мэдлэг, техник технологийг практикт ашиглах, бүтээлч сэтгэлгээ, чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болно.)

Товч агуулга

Плазмыг судалгааны объектийн хувьд шинж чанар, тодорхойлогч параметрүүдээр нь задлан шинжилж, системчлэн ангилж судлана. Плазмын судалгааны орчин үеийн аргууд ба судалгааны ажлын зарим үр дүнгүүдтэй танилцана. Нуман, очит, титэмт зэрэг ниргэлэгийн плазмыг гарган авах аргуудын физик үндэс, техник, арга зүйд суралцаж, плазмыг судлах аргуудын: плазмын оношлогооны төрөл, тодорхойлох параметрүүд, техник, хэмжилт, боловсруулалт зэргийг авч үзнэ.