Түрэг угсаат улсуудын түүх

TURK410 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Түрэг угсаат орчин үеийн тусгаар тогтносон, автономит болон бүгд найрамдах улсуудын бүрэлдэхүүнд багтах улсуудын улс төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засаг, боловсрол соёлын өнөөгийн байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутагт үзүүлэх нөлөө, шашин соёлын нэгдэл нягтарал зэрэг асуудлыг түүхэн цуваа болон хам цагийн үүднээс системтэй зөв ойлгож, мэдэж танихад тус хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Тусгаар тогтнож бие даасан бүрэн эрхт 5 улс, бусад улсын бүрэлдэхүүнд багтах 6 улс, Балканы хойгийн 3 улсын түүх соёл, өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн дотоод гадаад бодлого, бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөө хийгээд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэргийг тухайлан үзэж судална.