Катализ

CHEM429 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Товч агуулга

Энэхүү хичээлээр гомоген болон гетероген катализын үндсийн талаарх концепцийн мэдлэгийг оюутанд олгоно. Бид гетероген катализын талаар түлхүү судлан, каталитик урвалд орох чадварыг тодорхойлох, судлан шинжлэх чухал хэрэгсэл болгон химийн кинетикийн асуудлууд, мөн урвалын хурдыг молекулын түвшинд судлан урвалын хурдын онолтой холбон тайлбарлана. Катализаторын гадаргуу дээрх урвалд орох чадварыг молекул орбиталын онолоор тайлбарлаж, катализаторын ажиллах зарчим, нэг гадаргуугаас нөгөө гадаргуу руу молекул/ион шилжих механизмын тухай судална. Энэ хичээлийн төгсгөл хэсэгт бид катализаторын бодит хэрэглээний тухай, гомоген, гетероген, ногоон катализаторын үндсэн шинж чанар, практикийн тэргүүлэх хэрэглээг онолын үндэстэй авч үзэх болно.