Орос хэлний түүх

RULI601 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орос хэлний хэлзүйн байгууламжтай цуваа цагийн үүднээс танилцах боломжийг оюутанд олгох зорилготой. Энэ хичээлийг судалснаар орчин цагийн орос хэлэнд бий болсон тогтолцоонд түүхэн цаг үеийн үүднээс дүгнэлт хийх болно. Энэ хичээл нь орос хэлийг түүхэн үүднээс судлах гол хичээл бөгөөд XI зуунаас орчин цагийн орос хэл бүрэлдэн тогтох үеийг хамруулж орос хэлний тогтолцоонд гарсан түүхэн өөрчлөлтүүдтэй тоймлон танилцана.

Товч агуулга

Орос хэлний түүх хичээлийн судлагдахуун, эх сурвалж, судалсан тойм, бусад хэлний дунд орос хэлний эзлэх байр, түүхэн үгийн сан, үгийн сангийн үечлэл,авиазүй, үг хувирах түүх, амьтай ба амьгүйн ай, олон тооны түүх, нэр үгийн хэлзүйн айнууд, төлөөний нэр, тэмдэг нэр, тооны нэр, үйл үгийн түүхэн хувирал зэрэгтэй танилцсанаар орчин цагийн орос хэлний хэрэглэгдэхүүнийг түүхэн анхны хэлбэртэй нь харьцуулан дүгнэлт хийх чадвартай болно.