Систем динамик

PHYS329 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь механик систем ба тэдгээрийн динамик байдлын үндсэн зарчмуудыг судална. Механик системийн динамик нь онолын болон, хэрэглээний механикийн үндсэн үзэл баримтлал, механизмын үндсэн ойлголт дээр тулгуурлан механизмын гидравлик систем, цахилгаан дамжуулах системийн динамик, машин динамик, робот зэрэгт хэрэглэгддэг үндсэн арга барилыг судалдаг. Номын тухай ойлголт нь ихэвчлэн зохиогчийн туршлагын дагуу тодорхойлогддог. Систем технологийн хөгжлийг даган улам төвөгтэй болж байгаа өнөө үед ерөнхий шинжлэх ухааны онолыг практик хэрэглээнд тулгуурлан ойлгуулснаар аль ч талбарт ажиллах боломжтой мэргэжлийн ур чадвар эзэмших талаар ач холбогдолтой.

Товч агуулга

Системийн динамикийн тухай ерөнхий ойлголт, Холбоос параметерт систем, Лапласын арга, нэг ба хоёрдугаар эрэмбийн механик систем, Шилжүүлгийн функцууд, блок диаграмууд, динамик удирдлага, Битүү хүрээн удирдлага, Дамжуулах системийн домайнууд, Эргэлдэх системийн динамик, Модал анализ, цахилгаан системийн домайн, Шингэнт системийн домайн, Хийт системийн домайн, Дулааны системийн домайн, Баталгаажуулалт, оновчлолын үндэс, Динамик системийн оновчлол, Нөхцөлжилт ба Дифференциал тэгшитгэл, Моделика ба орчин үеийн загварчлалын хэрэгслүүд зэрэгтэй танилцна.