Уур амьсгал судлал

META305 / Бакалавр

Багц цаг: 2

Ус, цаг уур судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уур амьсгалын судлалын талаар үндсэн ойлголтуудыг олгоно. Уур амьсгалын систем, тэдгээрийн харилцан уялдаа, хувьсал өөрчлөгдөл, уур амьсгалын мониторинг, мезо, микро уур амьсгал болон дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөгч байгалийн болон хүний хүчин зүйлс, хүлэмжийн хий, үр дагавар, дэлхийн уур амьсгалын загварын талаар онолын тодорхой мэдлэгтэй болгох зорилготой. Уур амьсгал судлалын талаар олж авсан мэдлэгээ уур амьсгалыы үйлчилгээг сайжруулах, хэрэглээний уур амьсгалыг хөгжүүлэхэд ашиглах чухал ач хологдолтой.

Товч агуулга

Уур амьсгал судлалын хөгжил, уур амьсгалын систем, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтийн байгаль нийгэмд үзүүлж буй эерэг сөрөг үр дагаврууд, уур амьсгалын мониторинг, уур амьсгалын загвар түүний үр дүн дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын хандлагын онол практикийн асуудал хамаарна