Зардал, удирдлагын бүртгэл

ACCO321 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: 0 цаг - 16 хоног

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Аж ахуйн нэгж байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, хяналт тавих үүргийг хүлээн удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангахад оршино. Манай улсад 1990-д оноос эдийн засгийн шинэ харилцаа үүсэн бие болж хувиараа бизнес эрхэлхэд таатай боломж бүрдсэн. Гэвч бизнес эрхлэгчид тэр болгон үйл ажиллагаагаа ашигтай явуулж чадахгүй байгаа нь удирдлагын бүртгэл, хяналтын талаарх ойлголт дутмаг байгаатай холбоотой юм.

Товч агуулга

Удирдлагын бүртгэлийн ерөнхий чиг хандлага, зардал өртгийн ангилал, зардал-үйлдвэрлэл-ашгийн хоорондын хамаарал, ашиг-борлуулалт-өртгийн хоорондын хамаарал, хөрөнгө оруулалт, богино хугацааны болон тодорхой бус байдалд шийдвэр гаргах, борлуулалт, ашиг, өртгийн төсөвлөлт тэдгээрт тавих хяналтын талаар судлана. Мөн шаардагдах тооцоолол, тогтсон стандарт, арга аргачлалыг судалж онолын үндсэн чиг хандлагуудыг практиктай хослуулан харьцуулан дүгнэж, нөхцөл байдлыг үнэлэн оновчтойгоор сонгон авч хэрэглэх чадвар дадлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн бүхий л мэдээллийг оюутанд дамжуулна