Монгол, түрэг угсаатны хэл, соёлын харилцаа

TURK415 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь Алтайн овгийн томоохон хоёр хэл болох монгол, түрэг хэлтэн ард түмний угсаатны бүлгүүд, хэл аялгууны онцлог, бичгийн дурсгалын хэл-соёлын үнэ цэнэ, ач холбогдолыг харьцуулан авч үзэх явдал болно. Үүний тул хэл, түүх, соёл, угсаатан судлалын салбар дундын судалгаа шинжилгээ хийх арга барилд суралцах ач холбогдолтой болно.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд Алтай овгийн хэлтэн болох Монгол, Түрэг хоёр угсаатан хоорондын хэл-соёлын харилцаа, угсаатны бүлгүүд бүрэлдэн тогтсон байдал, салбар аман аялгуудын онцлог, харилцан нөлөөлсөн байдал, үсэг бичгийн уламжлал, бичгийн дурсгалууд, монгол нутаг дахь руни бичгийн дурсгалууд, тэдгээрийн хэл, түүх, соёл, уран зохиолын үнэ цэн, ач холбогдол, үндэстний соёлын бүрэлдэхүүнд багтах өвөрмөц онцлог бүхий үг хэллэг гэх мэт сэдэвт хамаарах сүүлийн үеийн судалгаатай танилцах замаар ахисан төвшиний мэдлэг эзэмшүүлэхийн хамт тухайн хоёр угсаатны түүх, соёл, аман болон бичгийн уран зохиолын эх материалтай танилцана.