Хүлэмжийн хийн агууламж ба урсгалын физик

BIOP708 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Амьд биеийг хүрээлэн байгаа бичил-орчны физик хүчин зүйлтэй нь холбоотойгоор судлах зорилготой. Ямар хүчин зүйл, биологийн ямар процессд, хэрхэн үйлчилдэг тухай физик зарчмыг оюутнуудад ойлгуулан, шаардлагатай үед ном хэвлэлийн тойм ашиглаад үзсэн зүйлээ бие даан сэргээж хэрэглэх чадвар эзэмшүүлэхийг зорино. Оуютнуудад биологийн процессийг хүрээлэн байгаа бичил-орчны физик хүчин зүйлтэй нь холбоотойгоор нэгэн цогц байдлаар авч үздэг үзэл бодол суулгах ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлийн лекцийн явцад оюутнууд физикийн арга ба зарчмуудыг хэрэглэн амьд организм хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харилцан үйлчилж байгааг судлах арга барилд суралцана. Биофсер, атмосфер хоёрын хоорондох хүлэмжийн хийн урсгалын тухай ерөнхий ойлголт. Экосистемийн фотосинтезээр зохицуулагдах урсгалууд. Экосистемийн амьсгалаар зохицуулагдах урсгалууд. Хөрсний амьсгалаар зохицуулагдах урсгалууд. Биосфер ба агаарын хоорондох дэгдэмхий хийн урсгалууд. Хөрс, ургамал, агаарын хооронд явагдах урсгалууд. Говь, хээрийн экосистемийн фотосинтез, амьсгал, хөрсний амьсгал хэмжих аргууд. Ойн экосистемийн фотосинтез ба амьсгал хэмжих аргууд. Энэ хичээлийн лабораторын ажлуудаар оюутнууд экологийн биофизикд хэрэглэгддэг арга, багаж төхөөрөмжүүдтэй танилцана