Хятад хэл 1 (Ерөнхий суурь)

CHIN100 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 3 цаг - 16 хоног

Зорилго

(Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын онцлогийн талаарх үндсэн суурь мэдлэг олгон, богино бичвэрийн өргөлтийг зөв дуудах, сонсож ойлгон унших, чадвартай болгох зорилготой.)

Товч агуулга

(Хятад хэлний үндэс I хичээлээр хятад хэлний авиа: эгшиг, гийгүүлэгч, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, богино өгүүлбэр, байнга хэрэглэгдэх үг хэллэгийг эхлэн сонсгон, оюутан тус бүрийн ойлгож буй эсэх дээр багш ажиллаж, хүн нэг бүрт хандан харьцах ба амьд хэлээр ярьж буй хүний дохио зангаа, дуу авианы өөрчлөлт болох өгүүлбэрийн хэсгүүдийн өндөрсөх ба намсах гэх мэт хүний ярианы өнгөөр илрэх сэтгэл хөдлөлийн энгийн жишээг сонсох, цаашлан богино өгүүлбэрээр ярих харилцан яриа сонсгох, хоорондоо адилавтар дуудлагатай жишээг сонсгох, хятад хэлний хөг ярианы явцад хэрхэн хувиран өөрчлөгддөг зэргийг зааж, бичлэг сонсгон дагаж унших, давтан хэлэх, цээжлэх, бусдын мэндчилгээнд хариулах, хүсэлтээ илэрхийлэх, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэх, цаашлаад зураг дүрс харан ярих тухайн хэлийг судалж байгаа оюутнуудад багш тухайн орны соёл зарим соёлын ялгаа онцлогийг тайлбарлан, оюутныг тухайн хэлээр сэтгэх үйл явцад аажмаар дасгах зэрэг болно .)