Экспорт, импортын удирдлага

COMR425 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Экспорт, импортын үйл ажиллагаа нь гадаад, дотоод бизнесийн орчны нөлөөллөөс хүчтэй хамааралтай гааль, тээвэр, даатгал, банк санхүүгийн зэрэг олон байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах шаардлага тулгардаг, төрийн байгууллагуудын дэмжлэг, хяналт, зохицуулалтын дор явагдаж байдаг тул гадаад худалдаа эрхлэгчээс олон талын мэдлэг, ур чадварыг шаарддаг. Иймд оюутнууд энэхүү хичээлийг судалснаар глобал зах зээлийн боломж, давуу талыг ашиглан өөрийн бизнесийг эхлүүлэх, гадаад худалдаа эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшинэ. Гадаад худалдаатай холбоотой төрийн болон бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, гадаад худалдаа эрхлэгчдийн туршлага, практикаас суралцахад онцгой анхаарна.

Товч агуулга

Экспорт, импортын зах зээлийг судлах, тэдгээр зах зээлийн боломж, багтаамж, давуу талыг үнэлэх, гадаадын түнш, хамтрагч байгууллагуудтай холбоо тогтоох, харилцах, гэрээ хэлцэл байгуулах, бараа, бүтээгдэхүүн экспортлох бэлтгэл ажлыг хангах, холбогдох газруудаас зөвшөөрөл авах, барааг тээвэрлэлтэд бэлдэх, тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх, гадаад худалдааны бичиг баримтыг бүрдүүлэх, барааг гаалийн хяналт, шалгалтад хамруулах, гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх, экспорт, импортын зах зээлд хэрэгжүүлэх маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг авч үзнэ.