Герман хэвлэл мэдээллийн хэл

GERM331 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

Герман хэвлэл мэдээллийн үгийн сан, хэлзүй, хэл найруулгын онцлог, өнөөгийн байдал болон хэвлэл мэдээллийн хэл шинжлэлийн онолын мэдлэгийг герман хэлээр олгоно. Зорилт: Германы ард түмний хэл ярианы соёл, хэлний хэм хэмжээг илэрхийлэх хэвлэл мэдээллийн хэлэнд хэл шинжлэлийн үүднээс дүн шинжилгээ хийж мэдээллийн хэлний үгийн сан, хэлзүй, найруулгын онцлогтой танилцаж, гарчиг, цэг, цэглэл, гадаад хэлний нөлөө хэвлэл мэдээллийн хэлээр илрэх тухай болон зөв бичих зүйн мэдлэгтэй болно.

Товч агуулга

Олон нийтэд зориулагдсан ойлгомжтой, тэдний хэрэгцээ шаардлага, амьдралтай шууд болон шууд бус холбогдох үзэгдлүүдийн талаарх мэдээллийг унших, задлан шинжилгээ болон дүн шинжилгээ хийнэ. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Мэдээллийн хэлний үгийн сан, хэлзүй, найруулгын онцлогийг танин мэдсэнээр уншиж ойлгох болон орчуулах чадвар, дадалаа хөгжүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэл найруулгын онцлог, чаат, мэйл, цахим хуудас, блог, мессэж, цахим сургалтын хэл, зар сурталчилгааны хэл, түүний мэдээллийн хэлэнд эзлэх байр суурийн талаар мэдлэг эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30 оноо- 10-12 мэдээ, мэдээлэлтэй бие даан ажиллах О3-40 оноо- Аман шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: Герман хэлээр хэлэлцэгч улс орнуудын өдөр тутмын болон долоо хоног тутмын хэвлэл, тэдгээрийн цахим хуудас: http://www.faz.net, http://www.sueddeutsche.de, http://www.zeit.de, http://www.spiegel.de, http://www.derstandard.at, http://www.krone.at, http://www.blick.ch, http://www.dw.de, http://www.nachrichtenleicht.de,