Биогазарзүй

GEOG405 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

- Байгаль-газарзүйн нөхцөл, онцлогтой уялдан үүсэж буй байгалийн бүс бүслүүр, тэдгээрийн онцлогийг орон зайн тархалттай шинж чанартай уялдуулансудлах бөгөөд бүсчилэл үүсэх, тархалтын зүй тогтол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар суурь ойлголт олгох зорилготой. - Биогазарзүй хичээлээр ургамал, амьтан зэрэг биосферийн давхаргын үүсэл хөгжил, нөлөөллийн хүчин зүйлсийг талаар харьцуулан, байгалийн бүрэлдэхүүн хэсгийн мөн чанарыг ойлгож, харилцан хамаарал, өөрчилөлтийг таньж мэдэн өөрийн үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа эзэмшиж сурах онолын болон суурь мэдлэгийг эзэмшинэ.

Товч агуулга

- Биогазарзүй хичээлийн хүрээнд дэлхийн үүсэлтэй холбоотойгоор амьдрал үүслийн онолууд, эволюци хөгжилийн голлох онолууд тэдгээрийн баримтлах зарчимууд болон дэлхийн бөмбөрцгийн ургамал, амьтны аймгийн тархалт, хил заагийн сургаал, тархалтыг хязгаарлагч хүчин зүйлс, хуурай газар болон далай тэнгисийн ургамал, амьтан аймаг, тэдгээрийг мужлах, бүсчилэх зарчим зэргийн талаар суурь мэдлэг олгоно. Түүнчилэн байгалийн зүй тогтолд нөлөөлж буй гадны хүчин зүйлс ялангуяа техник шинжлэх ухааны дэвшил хөгжлийн нөлөөгөөр биосферт явагдаж буй өөрчлөлт хувирлын талаар мэдлэг эзэмших болно.