Цөмийн реакторын онол

NUCL311 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цөмийн хуваагдах урвалд үндэслэсэн цөмийн реакторын физикийн анализийн үндэс болох хуваагдлаар нейтрон үүсэх, удаашрах, диффузлэх, шилжих, орон зай энергиэр түгэх, реакторын хянах, хугацаанаас хамаарсан нейтрон түгэлт зэрэг асуудлыг судлана. Цөмийн реакторын голомтод явагдах физик процессийг ойлгох анализ хийх чадвартай болох ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр оюутан цөмийн реактор дэх цөмийн гинжин урвал, нейтроны баланс, критик байдал, реактивити түүнийг хянах аргуудтай танилцана. Нейтроны удаашрал, нейтроны харимхай сарнил, энергийн логарифм декремент, сарнилын өнцөгийн дундаж косинус, летарги, удаашралын нягт, нүүлтийн урт, нейтроны шилжилт, диффузийн коффициент, урт, резнанс шингээлт, нейтроны термализаци, реакторын кинетик, хяналтын саваа, рективитийн температурын эффект, температурын коэффициент, хуваагдлын бүтээгдэхүүний кесон, самарын хордолт зэргийг судална.