Бэлчээрийн төлөвлөлт

LANM206 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр Газар зохион байгуулалтын чиглэлээр суралцан газар төлөвлөлт, газрын кадастр, газрын үнэлгээний чиглэлээр мэргэшиж буй оюутнуудад бэлчээрийн газар ашиглалт, түүнийг зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг судлан монгол орны нөхцөлд хөдөө аж ахуйн газар зохион байгуулалтын төлөвлөлөгөө боловсруулахад шаардагдах бэлчээрийн мал аж ахуйн газарзүйн болон хөдөө аж ахуйн ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх үндсэн зорилготой бөгөөд бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулж сурна. Бэлчээр зохион байгуулалтын уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт аргуудтай танилцах, монгол орны байгалийн бүс бүслүүр бэлчээр ашиглалтын хэв маягууд, бэлчээрийн газрыг эзэмшүүлэх ашиглуулах арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлж, бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалал, нөхөн сэргээлтийн арга зүйг эзэмшин бэлчээрийн газрын менежментийг хэрэгжүүлэх чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

(Энэхүү хичээлээр Бэлчээрийн тухай ойлголт, бэлчээр ашиглалтын хэв маягууд, отрын бэлчээр, нөөц бэлчээр хадлан, монгол орны байгалийн бүс бүслүүр тэдгээрийн бэлчээрийн хэв шинж төрөл, ашиглалтын онцлог, бэлчээр болон хадлангийн газрын ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, бэлчээр болон хадлангийн газрын төрх байдлын үзүүлэлт, түүнийг тодорхойлох, бэлчээр болон хадлангийн газрын эзэмшүүлэх ашиглуулах төлөвлөгөө, бэлчээрийн зураглал түүнийг боловсруулалт, ашиглалт хэрэглээ зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан боловсруулж, ашиглах хэрэглэх заавар зөвлөмж боловсруулах зэрэгт суралцана