Маркетингийн судалгаа ба их өгөгдөл

MRKG801 / Доктор

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Компанийн дээд түвшний удирдлагуудын гаргаж буй маркетингийн шийдвэрийн тодорхой бус байдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийг янз бүрийн эх үүсвэрээс олон арга техникээр цуглуулан шинжлэх арга зүйд суралцуулах ба өгөгдлийг цуглуулах, шинжилгээ хийх гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.

Товч агуулга

Оюутнууд энэхүү хичээлээр маркетингийн судалгааны ойлголт, үйл явц, арга зүй, судалгааны дизайн, чанарын болон тоон өгөгдөл, шийдвэр гаргах зорилгоор судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд ашигладаг тоон аргуудыг судлах болно. Мөн түүнчлэн, хичээлийн хоёрдугаар хэсэгт их (big data) өгөгдөл, түүнтэй холбогдох тоон судалгааны аргуудыг судална.