Зайнаас тандан судалгааны хэрэглээ

ENRS600 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгалийн ухааны салбарын бакалаврын зэрэгтэй болох мэргэжилтэндүүдэд орчин үеийн техникийн ололтыг өөртөө бүрэн шингээсэн байгаль орчныг зайнаас тандан судлах үйл ажиллагааны агуулга, түүний мөн чанарыг ойлгуулах ба орчин үеийн хиймэл дагуулын мэдээтэй танилцуулж ойлгуулах ба цаашид өөрийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар олгох

Товч агуулга

Монголоор:Зайнаас тандан судлал гэдэг нь газрын гадарга дээрх байгалийн юмс үзэгдэл, объектын төлөв байдал параметрүүдийг цахилгаан соронзон долгионы өөр өөр мужид (богино долгион-microwave, радиолокац-radar, дулааны- thermal, хэт улаан туяа-infrared, олон сувгийн- multispectral) цацруулсан ба сарниулсан, ойлгосон долгионыг хэмжсэний үндсэн дээр судалдаг бөгөөд физик, газарзүй, техникийн хэд хэдэн салбарыг хослуулсан шинжлэх ухаан юм. Уг хичээлээр зайнаас тандан судлалын тухай үндсэн ойлголтыг олж авах ба төрөл бүрийн хиймэл дагуулаас авсан мэдээнээс ердийн зураг, сэдэвчилсэн зураг, байгалийн нөөц баялаг, газар тариалан, археологи, ойн мониторинг, геологи, цаг уурын мэдээг хэрхэн хийх тухай онолын суурь мэдлэгтэй болно. Мөн байгалийн биетийн шинж чанар, гадаргуугийн байдал, ирж буй цацрагийн тусгалын өнцөг, эрчим болон долгионы уртаас хамааран байгалийн нэгэн төрлийн биет хэрхэн зураглагдах тухай авч үзнэ.