Монголын шашин - философийн түүх 2

RELI300 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголд бурхан шашин дэлгэрсэн түүхэн тойм, тэдгээрээс түрүү дэлгэрэлтийн үед бурхан шашин торгоны замаар ирсэн тухай, дунд дэлгэрэлтийн үед Төвдийн сажиын ёстой холбогдсон тухай авч үзээд, хожуу дэлгэрлийн үед шарын шашин дэлгэрсэн шалтгаан, нийгэм-түүхийн нөхцлийг тодорхойлж, Манжийн эрхшээлд орсон үеийн монголчуудын нийгэм-улс төрийн үзэл, байгаль ертөнцийн тухай мэдлэг ухаан, буддын гүн ухаан болон их, бага арван ухааны мэдлэг эзэмших сургалтын тогтолцоо, Монголын буддын мэргэдийн намтар үйл ажиллагаа, уламжлалт соёл, улс орны хөгжилд үзүүлсэн хувь нэмэр, орчин үеийн монголчуудын философи сэтгэлгээний онцлог, шашин шүтлэгт гарч байгаа өөрчлөлт зэргийг тайлбарлах чадвартай болно.

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд Хүннүгээс Киданы үе хүртэлх Монголд бурхан шашин дэлгэрсэн түрүү дэлгэрлийн тойм, Эзэнт гүрнээс Юань гүрэн болон бутралын үеийн дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт буюу Манжийн үеийн монголчуудын нийгэам-улс төр, гүн ухааны үзэл санааны чиг хандлага, шашин шүтлэгийн түүхийг тоймлон авч үзнэ. Чингэхдээ, Эзэнт гүрний үе, бутралын үе, Манж Чин улсад дагаар орсон үе, Манжийн ноёрхлын үе, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үе, тусгаар тогтносон БНМАУ-ын үе, ардчилсан Монгол улсын үе гэсэн түүхэн үе бүхэнд монголчуудын нийгэм-улс төр, философийн үзэл санаа болон шашин шүтлэг хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдэж ирснийг түүхэн ба логик аргаар судлана.