Гидрогеологи, инженер геологийн судалгааны аргууд

GEOL402 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гидрогеологи, инженер геологийн судалгааны аргууд хичээлийг судалсанаар нутаг дэвсгэрийн гидрогеологийн нөхцөл болон инженер геологийн нөхцлийг судлах, газар доорхи усыг судлах аргазүй, хамгаалах хийгээд хор хөнөөлөөс сэргийлэх мөн барилга байгууламж барих, оновчтой талбайг сонгох инженер геологийн судалгаа явуулах арга, аргачлалыг эзэмшүүлэхэд оршино

Товч агуулга

Гидрогеологи болон инженер геологийн судалгаа явуулах дэс дараалал, судалгааны үе шат, хийгдэх геологийн ажлуудын төрөл болох эрэл, хайгуулын ажил, хээрийн сорилт, туршилтын ажлууд, дээжлэлт, сорьцлолтын ажил, лабораторийн судалгаа, горимын ажил, суурин боловсруулалтын ажил зэрэг бүх үе шатны ажлыг үзэж судална. Түүнчлэн газар доорхи усны орд, түүний төрлүүд, газар доорхи усны бохидол, бохирдуулагч эх үүсвэрийн төрөл, хүний инженерийн үйл ажиллагаанд газар доорхи уснаас үзүүлэх хор хөнөөл, түүнтэй тэмцэх, барилга байгууламж барих, оновчтой талбайг сонгох инженер геологийн судалгаа явуулах арга, аргачилалыг судална.