Биеийн тамир (Ерөнхий суурь)

SPRT100 / Бакалавр

Багц цаг: 3

Биеийн тамирын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад спорт, олимпизмын онолын мэдэгдэхүүн олгож, амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар, дадал, эрүүл аж төрөх ёсны хэв маягыг төлөвшүүлэн, тэдний биеийн чанаруудыг хөгжүүлж улмаар спортын тодорхой төрлүүдээр уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах чадвар олгоно. Ач холбогдол: • Спорт олимпизмийн талаархи онолын мэдэгдэхүүнтэй болох • Амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар дадлыг эзэмших • Хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян чанараа хөгжүүлэх • Спортын тодорхой төрлүүдээр тэмцээн уралдаанд оролцох • Бие хүний хөгжил төлөвшилд онцгой нөлөө бүхий багаар ажиллах, бусдыг сонсох, амжилтын төлөө өөрийгөө дайчлах, бусдад урам хайрлах, манлайлах, гаргасан алдаандаа дүгнэлт хийх зэрэг чухал чадваруудыг эзэмших хэрэгцээ шаардлагын үүднээс суралцагчид сонгох болно.

Товч агуулга

Биеийн ерөнхий хөгжилт олгох хичээл Оюутнуудыг бие бялдрын боловсрол олгох онол арга зүйн үндэстэй танилцуулах, б/т-ын дасгал хөдөлгөөн, спортын төрлүүдээр тогтмол хичээллэхэд татан оролцуулах, ажлын болон ахуйн нөхцөлд дасгал хөдөлгөөнийг ашиглах чадвар, дадал олгох, уралдаан тэмцээн зохион байгуулах дүрмийн талаар мэдлэгтэй болгох, бие бялдрын түвшинг тогтоож, тодорхой хэмжээгээр түвшинг нь ахиулахад чиглэгдсэн агуулгатай хичээл юм Волейбол (Volleyball) Волейболын спортын түүх, техникийн үндэсүүдийг судлах, тоног төхөөрөмж, хэрэглэл материал, шүүгчийн дохио заалтын талаар үндсэн мэдлэг эзэмшүүлэх, бие бялдрын ерөнхий ба тусгай бэлтгэлжилт олгох, волейболын техник элементийг задлан шинжилж техник задаргаа хийх, сонгомол болон дуураймал дөхүүлэх дасгалуудыг зөв гүйцэтгэх улмаар бие бялдрын хөгжилтийн түвшинг сайжруулна. Сагсан бөмбөг (Basketball) Сагсан бөмбөгийн спортын үүсэл хөгжил, дасгалуудын мөн чанар, ач холбогдол, техник тактикийн хувилбарууд, уралдаан тэмцээн зохион байгуулах, шүүх үйл ажиллагааг ашиглах чадвартай болох онолын мэдэгдэхүүн олгох, сагсан бөмбөгийн техник элементийг эзэмшүүлэх, тэдний бие бялдрын чанаруудыг ерөнхий болон тусгай дасгалуудаар хөгжүүлэх, тодорхой төвшинд тохирсон цагаар мэдлэг чадвар олгох түүнийг үнэлэх үнэлгээг тодорхойлсон агуулгатай хичээл юм. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ: Биеийн ерөнхий хөгжил олгох хичээл Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Спортын тодорхой төрлүүдийн /гимнастик, хөнгөн атлетик, спорт тоглоом/ тухай онол арга зүйн мэдлэг олгох • Бие бялдраа хөгжүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцах, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх тухай онолын мэдлэг олгох • Дасгал хөдөлгөөний ач холбогдлын тухай онолын мэдлэг эзэмшүүлэх Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Оюутнуудын биеийн ерөнхий болон тусгай ажиллах чадварыг дээшлүүлэх • Гүйлтийн сонгомол дасгалуудыг зөв хийж гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх • Оюутнуудын бие бялдрын түвшинг тогтоон судалж түвшинг нь дээшлүүлэх • Спорт тоглоомын төрлүүдийн /сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис/ үндсэн техник элементүүдийг зааж сургах Волейбол Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Волейболын түүх, техник үндэсүүдийг судлах, тоног төхөөрөмж хэрэглэл материал • Шүүгчийн дохио заалт талбайн хэмжээн талаар мэдлэг эзэмшүүлэх • Үндсэн техникийн талаар онолын мэдлэг олгох • Спортын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга зам Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Үндсэн техник элементийг задлан, техник задаргаа хийх • Сонгомол, дуураймал, дөхүүлэх дасгалуудыг биеэр зөв гүйцэтгэх чадвартай болгох • Бие бялдрын тусгай бэлтгэл олгох • Бие бялдрын түвшинг сайжруулах Сагсан бөмбөг Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Сагсан бөмбөгийн спортын түүх, техник үндэсүүдийг судлан онолын мэдлэг олгох • Шүүлт дүрмийн талаар мэдлэг олгох • Тоглолтын техникийн талаар мэдлэг эзэмшүүлэх • Спортын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга зам Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Үндсэн техник элементүүдийг зөв хийж гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх • Бие бялдрын чанаруудыг ерөнхий болон тусгай дасгалуудаар хөгжүүлэх • Тоглолтын техник эзэмшүүлэх Явган аялал Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Явган аялал гэж юу вэ? Түүний тухай ойлголт өгөх • Явган аялалын төрөл • Явган аялах соёл • Явган аялах бэлтгэлийн тухай \аяны хэрэгсэл\ • Монгол орноор аялахад хамгийн тохиромжтой газруудын тухай онолын мэдэгдэхүүн олгоно. Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: • Аялал гэж юу болох ямар үр дүнтэй болох талаар ойлголттой болгох • Маршрутын дагуу газрын зураг, луужин дээр ажиллах чадвар олгох • Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын тухай танин мэдэхүйн ойлголт өгөх • Явган аялахад зайлшгүй хэрэгтэй аяны хайрцгыг бэлтгэх чадвартай болгох • Аялах хэв маяг, тэдгээрт тохирсон уралдаан тэмцээн зохион байгуулах талаар анхан шатны суурь мэдлэгтэй болж түүнийгээ цаашид улам баяжуулан суралцах чадвар эзэмшүүлнэ.