Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын инженерчлэл

ENEN307 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 4 цаг - 6 хоног

Бие даалт: -

Зорилго

Ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүдэлтэй хаягдлын эх үүсвэр, тоо хэмжээ, бүтэц найрлагыг мэдэж, тэдгээрийг боловсруулах, дахин ашиглах, дахин боловсруулах арга технологийн үндсэн зарчим, ашиглагдах тоног төхөөрөмж, тэдгээрт шаардлагатай тооцоололлыг хийж чадсанаар хог хаягдлын менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх практик чадвартай болоход оршино.

Товч агуулга

Тус хичээлээр хог хаягдлын менежмент, хог хаягдлын эх үүсвэр, найрлага, шинж чанар, хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, ялгах, дахин боловсруулах, дахин ашиглалт, шатаах, дулааны боловсруулалт, компостин болон ландфиллын инженерчлэлийн зарчмуудыг хамрах ба зарим хялбар лабораторын ажлуудыг гүйцэтгэж холбогдох тооцоолол хийх аргуудыг хамарна.