Хатуу биеийн физик хими

CHEM616 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хатуу биеийн физик хими хичээлээр талстын үндсэн бүтэц, тэдгээрийн төрөл (ионы талст, молекулын талст), тэдгээрийн үүсэх механизмыг тайлбарлах, талстын механизм, оптик, цахилгааны болон соронзон шинж чанарыг судлах, хатуу фазад талст үүсэх процессыг квант механик болон статистик термодинамикийн үүднээс тайлбарлах чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Талстын бүтэц, үндсэн сингони, хатуу фазад явагдах урвалын үндсэн зүй тогтол, хатуу фазад үүсэх нэгдлийн үндсэн төрөл (ионы талст, ковалентын холбоот талст, металл талст, молекулан талст), органик биш хатуу биетийн үндсэн шинж чанар (соронзон, цахилгааны шинж чанар), оптик ба физик шинж чанар, квант механик ба статистик механикийн үндсэн ойлголт, тэдгээрийг хатуу биеийн химид хэрэглэх, металлын чөлөөт электроны онол (free electron theory)-ын талаар товч авч үзэх болно.