Нөөцийн экономикс

ECON314 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ нь сонгон суралцах хичээл бөгөөд эдийн засгийн онолын ангийн оюутнуудaд нөөцийн эдийн засгийн үндсийг зааж ойлгуулахад оршино. Энэ хичээлээр эдийн засагт нөөцийн гүйцэтгэх үүрэг, мөн чанар, нөөцийн ангилал, нөөцийн эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн хэлбэрүүд дэх шавхагдах нөөцийн оновчтой хуваарилалт, нөөцийн илүүдэл хомсдолын үр дагавар мөн түүнчлэн экологийн асуудлыг судална.

Товч агуулга

Энэхүү хичээлээр Нөөцийн эдийн засгийн загварт хэрэглэгдэх үндсэн ойлголтууд, Оновчтой олборлолт болон нөөц ашиглалтын асуудлууд, Нөхөн сэргээгдэх нөөцийн загвар:Загас, Ойн эдийн засаг, Шавхагдах нөөцийн эдийн засаг, Хуримтлагдсан бохирдолт, түүнийг бууруулах, үе хоороондын нөөцийн загваруудтай танилцана. Нөөц, нөөцийн оновчтой хэрэглээ сэдвийн хүрээнд байгалийн нөөцийн үе хоорондын болон улс хоорондын оновчтой хуваарилалт, ашиглалт, нөөцийн үндсэн 2 хэлбэр болох нөхөн сэргээгдэх нөөц, шавхагдах нөөцийн оновчтой олборлолтын хэмжээг хэрхэн тогтоох аргуудын талаар авч үзнэ.