Материалын цахилгаан, оптик, соронзон шинж чанар

MTRL303 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Металл, керамик, полимер болон композит материалуудын цахилгаан, соронзон, оптик болон дулааны шинж чанаруудыг классик болон квант онолын үүднээс авч үзэх. Материал цахилгаан, соронзон, оптик болон дулааны шинж чанарууд түүний кристалл бүтэц, электроны бүтэц, байгуулалтаас хэрхэн хамаардгийг судлах. Материалын цахилгаан, соронзон, оптик болон дулааны шинж чанаруудаас хамааран тэдний хэрэглээний чиглэлүүдийг авч үзнэ.

Товч агуулга

Квант механикийн үндэс, электроны квант онол, материалын цахилгаан, соронзон, оптик болон дулааны шинж чанарын классик болон квант онолын үүднээс авч үзэх, түүний хэрэглээ