Нүүрс боловсруулах технологи

ACHE416 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Үйлдвэржилт, хөгжлийн гол тулгуур болсон эрчим хүчний нэг томоохон эх үүсвэр нүүрс нь дэлхийд хамгийн их тархсан ашигт малтмал юм. Хүн амын эрчимтэй өсөлт, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, байгаль орчинд тулгамдаж асуудал зэргээс нүүрсийг хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар зөв зохистой хэрэглэх нь маш чухал асуудал болж байна. Нүүрсийг үр ашигтай, зөв зохистой ашиглахад тохиромжтой байдлаар бэлтгэн боловсруулах механик, термохимийн болон химийн технологийн аргууд, тэдгээрийн хэрэглээний талаарх мэдлэг олгоно.

Товч агуулга

Улс орны хөгжил дэвшилд нүүрсэнд тулгуурласан үйлдвэрлэл голлох үүүрэгтэй. Нүүрсний үйлдвэр нь эрчим хүчний болон металлургийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх нүүрс үйлдвэрлэхээс гадна сүүлийн үед нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг дэвшилтэт технологиор боловсруулан байгальд ээлтэй аргаар эрчим хүч үйлдвэрлэхэд болон химийн бодис, төрөл бүрийн материал гарган авахад нүүрсийг ашиглах болсон. Энэ хичээлээр нүүрсний бүтэц, найрлага, шинж чанар, хувирлын зүй тогтол дээр үндэслэн эдийн засгийн үр ашигтай, зөв зохистой, байгаль болон хүрээлэн буй орчинд хор нөлөө багатай ашиглах, боловсруулах аргуудын талаар судална