Хятадын нийгэм улс төрийн орчуулга

CHIN340 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хятад, монгол хэлний хэвлэл мэдээллийн бичвэрийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, нийгэм, улс төрийн сэдэвтэй бичвэрийг хоёр хэлний хэм хэмжээнд нийцүүлэн үгчлэн буюу утгачлан орчуулах чадвар дадал эзэмшүүлнэ.

Товч агуулга

Нийгэм улс төрийн эхийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, Монгол болон Хятад улсын гадаад харилцаа, гадаад бодлого, хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдаа, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, зэрэг нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээллийг уншиж ойлгох, тоймлон тэмдэглэх, орчуулгын оновчтой арга хэрэглэн монгол, хятад хоёр хэлнээ үгийн сангийн болон хэл зүйн алдаа мадаггүй орчуулах чадвар дадалд суралцана.