Өрсөлдөх чадварын эдийн засаг

ECON731 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээлээр үйлдвэрлэгч, кластер, эдийн засгийн хөгжлийн асуудлыг гүнзгийрүүлэн судална. Энэхүү хичээл бизнес, экономикс, засаглал, бусад холбогдох салбарт суралцаж буй оюутнуудад зориулагдсан. Эдийн засгийн бодлого ба бизнесийн хөгжлийг уялдуулан шинжлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр үйлдвэрлэгч, кластер, үндэсний, бүс нутгийн, орон нутгийн, хөрш зэргэлдээ улсуудын талаас өрсөлдөх чадварыг тодорхойлох асуудлыг авч үзнэ. Энэ хичээл үндэсний ба бүс нутгийн бүтээмжийг голлон судална. Улмаар орон нутгийн түвшин дэх стратеги, үйл ажиллагааг тэдгээрийн үйлдвэрлэгчдийн туршлагад тулгуурлан шинжилж, кластераар хөгжих, өрсөлдөөний зарчимд үндэслэн бизнесийн орчныг сайжруулах нөхцөлийг тодорхойлно. Энэ хичээлээр аж үйлдвэр өндөр хөгжсөн болон хөгжиж буй орнуудын аль алиныг судална. Эдгээр улсуудыг судлахдаа өрсөлдөх чадварын түвшинг онцолно. Энд сум дүүрэг, аймаг нийслэл буюу орон нутгийн түвшин дэх өрсөлдөх чадвар, бүс нутгийн хэмжээний өрсөлдөх чадвар, үндэсний хэмжээний өрсөлдөх чадвар, тухайн нэг кластерийн өрсөлдөх чадвар, хөрш зэргэлдээ орнуудын өрсөлдөх чадварыг шинжилнэ. Энэ хичээл зөвхөн засгийн газрын бодлого биш, мөн үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн холбоод, их сургуулиуд, бусад институциуд өрсөлдөх чадварт чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулна. Орчин үеийн өрсөлдөөнд эдгээр институц бүхэн чухал бөгөөд эдийн засгийн хөгжилд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог болохыг харуулна. Цаашилбал, улс үндэстэн, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн стратегийг бий болгох, процессийг тогтвортой хөгжүүлэх сорилтууд тулгарч байгааг харуулна. Тиймээс энэ хичээлийн агуулга нь зөвхөн онол, бодлого биш, бас байгууллагын бүтэц, институцийн бүтэц, өрсөлдөх чадвараа байнга дээшлүүлж байхад шаардлагатай процессийн өөрчлөлтийг авч үздэг. Энэ хичээл дэлхийн гол гол бүсүүдээс олж авсан кейст суурилна. Мөн унших материал, лекц, зочны яриа гэх зэргийг ашиглана. Энэхүү хичээлийг сонгосон оюутнууд Харвардын бизнесийн сургуулийн Sharepoint сүлжээнд бүртгүүлж, хичээлд хэрэглэгдэх кейсүүд, засгийн газрын тэргүүн болон эдийн засгийн бодлогод нөлөө бүхий хүмүүсийн ярилцлагын бичлэгүүдийг татан авч ашиглах боломжтой. Мөн тэрхүү сүлжээний оюутнуудтай холбогдох бүрэн бололцоотой. Харвардын бизнесийн сургууль “Өрсөлдөх чадварын эдийн засаг” хичээлээ Жон Кеннидигийн засаглалын сургууль, Харвардын бусад сургууль, Массачусетсийн технологийн сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн оюутнуудад санал болгодог, үнэндээ их сургуулиуд хооронд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй оюутгуудад зориулсан хичээл. Энэхүү хичээлд бизнесийн салбарын стратеги боловсруулагчид, бодлого боловсруулагчид, удирдах ажилтны сургалтанд хамрагдахыг хүсэж буй хэн бүхэн хамрагдах боломжтой, олон шинжлэх ухааныг хослуулсан хичээл гэдгээрээ онцлог.