Монгол, Ойрх дорнодын улсуудын харилцаа

INRE310 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол, Ойрх Дорнодын улсуудын харилцааны түүхэн үеүдийг судлах явцдаа Бүс нутаг дахь улс үндэстнүүдийн онцлогийг /хэл, соёл, шашин/ ойлгож тухайн улсуудын орчин үеийн гадаад бодлогын чиг хандлага, түүнд уялдуулсан Монголын бодлогын хэрэгжилтийн талаар мэдлэг эзэмшүүлэх юм.

Товч агуулга

- Монгол гүрэн ба Ойрх дорнодын улсуудын дипломатын ёс заншил болон соёлын харилцан нөлөөллийн судлаж Монголоороо бахархах, эх оронч үндэсний үзлийг бий болгосноор Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах нэг үндэсийг бий болгох - Бүс нутгийн олон улсын байгууллагын үйл ажиллагааг судалж, тэдгээрийн боломжийн тусгалыг Монгол руу чиглүүлэх арга замыг судлахад ( түүний хүрээнд Монголын оролцоог бий болгоход) чиглэх - Бүс нутгийн төдийгүй олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа Араб-Израилийн хямралын учир шалтгааныг танин мэдэж, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж улмаар Монголын байр суурийг тодорхойлох - Монгол улсад Исламын шашны үүсэл ба өнөөгийн нөхцөл байдлыг судлаж дүн шинжилгээ хийх . - Монголтай харилцаж байсан тухайн бүсийн улсуудын гадаад бодлого, дипломат харилцаанд гарч байсан түүхэн сургамжийг судлах - Газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлэх энэ бүс нутаг руу чиглэсэн их гүрнүүдийн гадаад бодлого, бүсийн тэргүүлэх улсуудын нөлөөллийн төлөөх тэмцэл дэхь улс төрийн бодлого хэрхэн өрнөж буйг судлахдаа 2 хөршийн бодлогыг тодорхойлох зэрэг болно.