Олон улсын худалдаа

COMR302 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Даяаршин буй ертөнцөд бизнесийн гараагаа эхлэх гэж буй ирээдүйн мэргэжилтнүүдэд олон улсын худалдааны талаарх онол, практикийн мэдлэгийг олгож, олон улсын худалдаа, гадаад зах зээлийн орчинд явагдаж буй аливаа үйл ажиллагаа, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож мэдрэх, гарч буй өөрчлөлтийг өөрийн эрхэлж ажил хэрэгт тусган ашиглах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн гол зорилго оршино.

Товч агуулга

Энэхүү хичээлээр онол, практикийн өргөн хүрээний асуудлуудыг хамарч судлах бөгөөд хичээлийн эхний хэсэгт оюутнуудад онолыг олон улсын худалдааны сонгодог болон альтернатив онолуудад тулгуурлан заана. Хичээлийн хоёр дахь хэсэгт либераль болон хамгаалах бодлогуудыг оролцуулан худалдааны бодлогыг судалж, тэдгээрийн эдийн засгийн өсөлт, орлогын хуваарилалт, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Хичээлийн гурав дахь хэсэг даяаршин буй дэлхий ертөнц дэх тодорхой пүүсийн олон улсын худалдааны үйл ажиллагааг хамарна. Харин дөрөв дэх хэсэгт ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрүүдийг оролцуулан орчин үеийн олон улсын худалдааг зохицуулж буй худалдааны олон талт зохицуулалт, түүний арга хэрэгслүүдийг судална.