Компьютер харааны үндэс

ICSI467 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн хүрээнд оюутан камераас оролт авч, тоон зургийг хэрхэн уншиж, тухайн зурган дээр төрөл бүрийн боловсруулалт хийж, зургийн гол объектыг олж танихыг судална. Онолын түвшинд судалсан мэдлэгээ өөрийн сайн мэдэх (Matlab, C/C++, CVIP tools) програмчлалын хэл ашиглан практик туршилтуудыг хийж, сүүлийн үеийн энэ чиглэлийн судалгааны ажлуудын үр дүнтэй харьцуулан тайлан (paper) бичнэ.

Товч агуулга

Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн камераас оролт авч, тоон зураг юмуу видео камерийн оролтын фреймээс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь хиймэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Энэ хичээлийн явцад оюутнууд зураг боловсруулалт болон хэв танилтын процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, дүрс боловсруулалт болон төрөл бүрийн шүүлтүүр, зургаас гол объектыг ялгах зэрэгт уршилтуудыг хийж, сүүлийн үеийн энэ чиглэлийн судалгааны ажлуудын үр дүнтэй харьцуулан тайлан (paper) бичнэ