Геодези III

GEOG232 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Геодези 3 хичээлийн зорилго нь уламжлалт болон өндөр нарийвчлалын багаж техникийг (Pentax RS-400) ашиглан геодезийн хэмжилтийн ажлыг хийж, “SDR mapping and design” программ ашиглан хөрвүүлж боловсруулалт хийж эцсийн үр дүнг гаргаж авах юм. Мөн багаахан хэмжээний нутаг дэвсгэр сонгон авч ангийн төслийн зааврийн дагуу “Том масштабын байрзүйн зураглал үйлдэх ба боловсруулах” сэдвээр бие даалт хийж гүйцэтгэх юм. Геодезийн хэмжилт боловсруулалтын ажилд сүүлийн жилүүдэд өндөр нарийвчлалын багаж техникийг өргөнөөр ашиглаж байгаатай холбогдуулан энэ хичээл нь эдгээр дэвшилтэт багаж техникийг оюутан залууст эзэмшүүлж сургах ач холбогдолтой юм.

Товч агуулга

Геодезийн уламжлалт багаж техник болох мензулийн хэмжилт боловсруулалт, өндөр нарийвчлалын багаж ”PENTAX RS - 400” маркийн электрон тахеометрийг зааврын дагуу эзэмшүүлж, хэмжилт авч сургах бөгөөд авсан хэмжилтээ компьютерт хуулан боловсруулалт хийж эцсийн үр дүн болох том масштабын байрзүйн зураг гарган авахад оршино