Улс төрийн коммуникаци

POLI412 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төрийн коммуникаци нь улс төрийн орон зайд байх ёстой өвөрмөц нийгэм-мэдээллийн харилцааны систем мөн. Тэр нь аливаа улс төрийн үйл ажиллагаан дахь улс төрийн мэдээллийг олон төрлийн сувгаар дамжуулах, солилцох үйл явцын илэрхийлэл бөгөөд тэгснээрээ улс төрийн бодлогод янз бүрийн нөлөө үзүүлдэг. Улс төрийн коммуникаци нь улс төрийн шинжлэх ухаан, улс төрийн менежмент, олон улсын сэтгүүл зүй, улс төрийн маркетинг, нийгмийн сэтгэл судлал зэрэг шинжлэх ухаануудын аль алины судлагдахуун болдог салбар хоорондын шинжлэх ухаан юм. XXI зуун мэдээлэлд тулгуурласан эрин үе гэж тооцогдож байгаа энэ зууны дэлхийн улс орнуудын улс төрийн үйл явцыг судлах гол салбарын нэг нь улс төрийн коммуникаци учраас энэхүү хичээлийг үзэж судлах нь улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын зайлшгүй мэдвэл зохих зүйл, нөгөөтэйгүүр тэдний судалгаа шинжилгээний ажлын өргөн талбар юм. Улс төрийн коммуникацийн гол онол, үзэл баримтлалуудын талаар мэдлэг эзэмшүүлэх, улс төрийн орон зайд өрнөж буй үйл явц, нөхцөл байдлыг тандан судлах арга зүйд суралцах, мөн тэрчлэн ОНМХ-үүд интернет, кабел нь мэдээлэл харилцааны түгээмэл хэрэгсэл болохын хувьд тэдгээрийн нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг үр дагаварыг харьцуулсан коммуникацийн чиглэлээр судалгаа хийх арга барилыг эзэмшүүлэх зорилгыг агуулна.

Товч агуулга

Коммуникаци ба нийгэм. Олон түмэн ба олон нийтийн санаа бодлын ойлголт. Нийгмийн бүлгүүд. Хувийн болон хамтын чиг баримжаат харилцаа ба нийгмийн дэмжлэгийн аспектууд. Фокус бүлэг ба олон нийтийн хурал. Улс төрийн коммуникацийн тухай ойлголт. Улс төрийн коммуникацийн орон зай, үүрэг, төвшин. Улс төрийн коммуникацийн талаарх үзэл баримтлал, онолын хандлагууд. Г.Лассуэлийн олон нийтийн суртал ухуулгын нөлөөллийн үр ашигт чанарын асуудлаар бичсэн бүтээл “Шидэт сумны онол”. Үзэл сурталжсан Марксист баримтлалын хүрээн дэх улс төрийн коммуникаци.