Жендэрийн дүн шинжилгээ

DEMO607 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн хөгжил эмэгтэй, эрэгтэй хүмүүст хэрхэн ялгаатай нөлөөлж буйг системчилсэн аргачлалаар судлах арга зүй, жендэрт суурилсан ижил болон ялгаатай, тэгш болон тэгш бус байдлын цар хүрээг шинжлэх онолын мэдлэг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Жендэрийн тухай ойлголт, ухагдахуун, жендэрийн үүрэг, жендэрийн харилцан хамаарал, жендэрийн тэгш байдал, жендэр ба соёл, жендэрийн үзэл баримтлал, жендэрийн статистик, дүн шинжилгээ, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төсөл хөтөлбөр, төсвийн талаар авч үзнэ. Хичээлээр эдийн засаг, нийгэм, улс төр дэх жендэрийн тэнцвэргүй байдлыг талаар болон нөхөн үржихүй, олон нийтийн хүрээн дэх жендэрийн ажил, үүргийн хуваарилалтыг судална.