Тоон фотограмметр болон агаарын зургийн боловсруулалт

GEOI305 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Фотограмметр гэж аливаа объектыг хоёр буюу түүнээс олон байрлалаас авсан дүрс зургаар 3 хэмжээст орон зайд сэргээн байгуулах арга технологийг нэрлэдэг бөгөөд уг хичээлийн зорилго нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр стерео зураглал хийн түүнийг фотограмметрийн аргаар боловсруулах тухай онолын болон практик мэдлэгийн олгоход оршино.

Товч агуулга

Энэхүү хичээл нь агаарын зураг авах, нисэгчгүй автомат төхөөрөмжөөр зураглал үйлдэх, тоон фотограмметрийн онолын үндсүүд, фотограмметрийн үндсэн бүтээгдэхүүн, Зураг дээр суурилсан хэмжилтийн зарчим, дижитал зураг боловсруулах, аргазүй, Нэг болон хос зургийн онол, Фото зургийн гадаад болон дотоод чиглүүлгийн элементүүд, фотограмметрийн хоёрчилсон урвуу огтлол, газрын фотограмметрийн онолын үндсийн талаар онолын мэдлэгтэй болж мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг эзэмшүүлнэ