Менежментийн үндэс

MNGT202 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж байгаа бакалаврын зэрэгтэй болох мэргэжилтэнд зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ажиллах байгууллагын үйл ажиллагааны агуулга, түүнийг удирдах үйл явцын мөн чанарыг ойлгуулах ба орчин үеийн менежментийн олон улсын болон өөрийн орны онол практийкийн асуудлыг танилцуулж ойлгуулах ба менежментийн сэтгэлгээтэй болгох.

Товч агуулга

Хичээл нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг удирдах арга, арга барил ба түүний үндсэн хөшүүрэг болох менежментийн чиг үүргийн агуулга, байгууллагын дотоод гадаад орчин, үйл ажиллагааны зохион байгуулалт, стратегийн төлөвлөлтийн үндсэн ойлголт, удирдлагын шийдвэр гаргалт зэрэг талуудыг системийн хандлага ба орчин үеийн менежментийн онол практикийн асуудалтай холбон үзэх болно. Энэ хичээлийн хүрээнд менежмент, менежментийн шинжлэх ухааны судлах зүйл; байгууллагын удирдлага ба менежерийн үйл ажиллагаа; менежментийн сэтгэлгээний хөгжил; байгууллагын нийгмийн хариуцлага, ёс зүй; манлайлал; харилцаа холбоо/коммуникаци; хүний нөөцийн удирдлага; байгууллагын зохион байгуулалтын бүтэц; байгууллагын өөрчлөлтийн удирдлага, маргаан, зөрчлийн удирдлага; байгууллага дахь хяналтын тогтолцоо, зэрэг асуудал судлах болно.