Германы уран зохиол

GERM325 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Германы уран зохиол, уран зохиолын түүхэн үеүдийн талаар суурь мэдлэг олгох Зорилт: Нэр томъёоны тайлбар ойлголт, тухайлбал, бичвэр, уншигч зэргийн тодорхойлолт, германы болон европын орнуудын уран зохиолын түүхэн үечлэл, германы нэрт зохиолчид, тэдгээрийн бүтээлүүдээс үзнэ.

Товч агуулга

Эрт үед уран зохиолыг ихэвчлэн латин хэлээр бичиж ирсэн бөгөөд Вагоск-ын үед бичгийн хэлээр герман хэлийг сонгох болсон, Aufklaerung -ын үед оюун ухаан, хүлцэл тэвчээрийг голчилсон, Sturm und Drang-ын үед эрс ялгаатай байдал ноёлон мэдрэмж, шунал, тачаалыг илүүчилснийг залуу уран бүтээлчид Гёте, Шиллерээр харуулах. Германы зохиолчид эрт цагийн үлгэр дууриалаар эртний грек, ромын үеийг сонгон авсан, Romantik, Biedermeier-ын үед уран зохиолд сэтгэл судлал өөрийн байр суурийг эзэлсэн нь, энэ түүхэн үед эмэгтэй зохиолчид төрсөн нь үйлдвэрлэл хөгжихийн сацуу Realismus, Naturalismus үүссэн нь дэлхийн I дайны дараах үеийн уран зохиолын чиглэлүүд, Impressionismus, Expressionismus уран зохиолын сүүлчийн үечлэл болох нь, Nationalsozialismus -ын үед чөлөөт сэтгэлгээг хорьж байсан нь, ихэнх сэтгүүлч, зохиолчид цагаачилсан нь, уран бүтээлээ туурвих эрхгүй болсон нь, дэлхийн II дайны дараа зохиолчид эргэн ирсэн нь, шинээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь, шинэ уран бүтээлийн жишээ болгон Нобелийн шагналт зохиолч Elfriede Jelinek бүтээлийг үзэх. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Агуулгад дурдсан онолын мэдлэгийг анхан шатны төвшинд суралцан реферат, ангийн ажлын хүрээнд гүнзгийрүүлэн судлах, уран зохиолын мэргэжлийн ярилцлага хийх чадвар дадал эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30 оноо- Эх зохиол 2-3 уншиж бие даалт хийх О3-40 оноо- Онолын мэдлэгийг аман шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: 1. Wolfgang Beutin, “Deutsche Literaturgeschichte-Von den Anfaengen bis zur Gegenwart”, Stuttgart, 2006 2. Duden f�r Sch�ler -Die Literatur, Ein Sachlexikon f�r die Schule, DUDEN Verlag, Mannheim, 1989 3.