Олон хэмжээст статистик шинжилгээ

STAT413 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр бизнес, нийгэм, эдийн засгийн үзэгдэл процессын талаар цуглуулсан , өөр хоорондоо харилцан хамаарал бүхий шинж тэмдгийн үзүүлэлтүүд буюу харилцсан сүлжилдсэн хувьсагчдийг ашиглан олон хувьсагчийн шинжилгээний аргуудын тусламжтайгаар судалж буй обьект, үзэгдэл үйл явцийн талаар "мэдээлэл" олж авах чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээлийн үндсэн хүрээ нь олон хувьсагчийн ерөнхий шугаман загвар байх бөгөөд эхний ээлжинд олон хувьсагчийн шинжилгээний үндсэн ойлголтууд, матрицийн алгебр, түүврийн геометр, санамсаргүй түүвэрлэлт, олон хувьсагчийн тархалтуудыг судласны дараа статистик шинжилгээний аргуудад болох олон хэмжээст эх олонлогийн статистик үнэлгээ болон таамаглал шалгах, гол компонентийн шинжилгээ, хүчин зүйлийн /фактор/ шинжилгээ, дискриминантийн шинжилгээ, кластерийн шинжилгээнүүдийг практик жишээн дээр судлахын зэрэгцээ тус шинжилгээнүүдийн SPSS болон Statictica зэрэг програмуудыг ашиглан хэрхэн гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй авч үзнэ.