Засгийн газрын бүртгэл, хяналт

ACCN719 / Доктор

Багц цаг: 2

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Засгийн газрын бүртгэл, хяналт” хичээлийн зорилго нь Засгийн газрын болон ашигийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэж тайлагнах, хянах тогтолцоо, улсын болон орон нутгийн төсөв, тэдгээрийн харилцаа, санхүүгийн хяналтын талаар онол практикийн мэдлэг олгох, түүнчлэн дээрх сэдвүүдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадвар олгоход оршино.

Товч агуулга

Энэхүү хичээл нь магистрын болон докторын түвшний сонгон судлах боломжтой хичээлүүдийн нэг юм. Хичээлийн агуулгад дараахь зүйлс хамаарна. Үүнд: - - Засгийн газрын болон ашигийн бус байгууллагын үйл ажиллагаа - Улсын болон Орон нутгийн төсвийн бүртгэл, тайлагнал, хяналт - Төсвийн бүртгэл, төлөвлөлт, хяналтад төсөвлөлтийн үүрэг - Засгийн газрын орлого, зарлага, нийтийн зориулалттай хөрөнгө, урт хугацаат өр төлбөрийн бүртгэл, тайлагнал, хяналт - Засгийн газрын санхүүгийн тайлагнал, тайлангийн бүтэц бүрэлдэхүүн - Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, бүртгэл тайлагнал - Засгийн газрын болон ашигийн бус байгууллагын санхүүгийн хяналт, засгийн газрын дотоод хяналт, төрийн хяналт, аудитын тогтолцоо зэрэг асуудлууд орно.