Хуулийн сэтгэл судлал II

PSYC604 / Магистр

Багц цаг: 2

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ерөнхий сэтгэл судлалын мэдлэг, чадварыг ашиглан эрх зүйн ухамсар, харилцаа, нийгмийн хэв журмыг зөрчих болон хувь хүн, нийгмийн эсрэг үйлдэх гэмт хэргийн болоод эрх зүйн холбогдох субъектүүдийн бие хүний болон үйл ажиллагаанд сэтгэл зүйн тайлбар өгөхөд шаардлагатай мэдлэг, чадварыг олгоход оршино

Товч агуулга

Хичээлийн хүрээнд нийгмийн болон хүний эсрэг үйлдэгдэх гэм хор, гэмт хэргийн сэтгэл зүйг тайлбарлах нийгмийн болон сэтгэл зүйн онол, үзэл баримтлал, хандлагуудыг тайлбарлана. Эрүүгийн эрх зүйн тогтолцоон дахь сэтгэл зүйн асуудал, үзэгдэл: гэрчийн сэтгэл зүй, насанд хүрээгүй гэрч, хэрэг хүлээх, сэргээн сануулах үйл. Гэмт хэрэгтэн ба хохирогч: эерэг шүүхийн тогтолцоо, насан хүрээгүй болон эмэгтэй хэрэгтний сэтгэл зүй, хохирогчийн сэтгэл зүй, насанд хүрээгүй болон эмэгтэй хохирогчийн сэтгэл зүй. Цагдаагийн алба, цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүй: хэргийн шинжилгээ, гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглал, газар зүйн зураглал, сэтгэл зүйн аутопси, хүн барьцаалах ба барьцаалагчтай хэлэлцээр хийх. Хуулийн сэтгэл судлалын судөлгааны үндсэн аргууд.