Палеоантропологийн судалгааны арга зүй

ANTH213 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Археологийн малтлагаар илэрсэн эртний хүний олдворыг судлах орчин үеийн арга зүйнүүдтэй танилцах, эртний хүний олдворыг судлах, тодорхойлолт хийх чадвар эзэмшүүлэх

Товч агуулга

ЭЭнэ хичээлийг судалснаар оюутан археологийн малтлагаар илэрсэн хүний ясны олдворуудыг цэвэрлэх, тодорхойлох, бүртгэж баримтжуулах, сэргээн засварлах, олдворыг шифрлэх, цулуулгын санд бүртгэх, эртний хүний олдворуудад нас хүйс тодорхойлох, краниологи (гавал хэмжилзүй), остеологийн (Их биеийн яс хэмжилзүй) судалгааны олон улсын нэгдсэн программ арга зүйг сурах, Биоархеологийн лабораторийн эртний хүний ясны цуглуулгад байгаа олдворыг краниометр, остеометрийн хэмжилтийн арга зүйгээр хэмжих лабораторийн дадлага хийж арга зүйн онолын мэдлэгээ батжуулах, олдворын нас, хүйс тодорхойлох, төрхтний хэв шинж болон, бие бүтцийн онцлогийг тодорхойлох, хүний бие бүтэц, биеийн бүрэлдэхүүн хэсгийн харьцааг тооцоолох аргуудыг эзэмших, эртний хүний олдворын эпигенетик болон палеопатологийн судалгааны олон улсын нэгдсэн арга зүйтэй танилцах, лабораторийн дадлага хийх, ясны ДНХ-ийн буюу молекул антропологийн судалгааны арга зүйн үндсэн зарчмуудтай танилцах, эртний хүний олдворыг тодорхой чиглэлээр судлах суурь мэдлэг, чадваруудыг эзэмшинэ.