Бизнесийн өгөгдлийн шинжилгээ

ICSI330 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнууд энэ хичээлийг судалснаар борлуулалт, маркетинг, бизнесийн үйл ажиллагааны өгөгдөл дээр статистик дүн шинжилгээ, өгөгдөл олборлох арга техникийг ашиглаж, бизнесийн асуудлуудыг шийдвэрлэх практик ур чадвар эзэмшинэ. Энэ хичээлээр регресс, тайлбарлах болон урьдчилан таамаглах шинжилгээ гэх мэт удирдлагын үйл ажиллагаанд статистикийн хэрэгслүүдийг хэрэглэж сурна. Мөн урьдчилан таамаглах, эрсдэлийн шинжилгээ хийх, симуляци хийх, өгөгдөл олборлох, шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдийг багтаана.

Товч агуулга

Энэ хичээлээр байгууллага дахь бизнесийн шинжилгээний үүргийг ойлгоход шаардлагатай үндсэн ухагдахуун, хэрэгслээр хангаж, хэрхэн ашиглахыг зааж сургана. Бизнесийн үйл ажиллагааны явцад бий болсон өгөгдлийг цэвэрлэх, цэвэрлэсэн өгөгдөлд шинжилгээ хийх, бизнесийн шийдвэр гаргахад аналитик загваруудыг ашиглах, гаралтыг оновчтой тайлбарлах, үр дүнг зөв ашиглах талаар авч үзнэ. Ингэснээр судалгаанд суурилан гаргасан удирдлагын шийдвэр оновчтой, зөв, үр дүнтэй, цаг хугацаандаа гарах боломжтой болно.